ДИЖИТАЛ КАМЕР УУ, ХАЛЬСАН АППАРАТ УУ?

2008 оны 11-р сарын 13 Нийтэлсэн eeeeeeeeeeeeej
Зах зээлийн боломжийг хадгалсан Кодак Кодак 2001 онд 13 тэр бум гаруй долларын худалдаа хийсэн бөгөөд үүний 2.6 тэр бум доллар нь фото хальсны худалдаанаас олдсон байв. Хэдий ийм ч фото хальсны борлуулалт буурсаар байв. Суларч буй эдийн засаг, ес дүгээр сарын 11ний террорист халдлага, дижитал зургийн аппаратыг нийгэм нааштайгаар хүлээн авах болсон зэрэг нь хэрэглэгчдийг уламжлалт фото хальсны хэрэгцээг ихээр багасгахад хүргэсэн юм. Энэ үйл явдлаас улбаалан Кодакын олох ашиг 2000 оноос 54 хувиар багассан бөгөөд хувьцааны үнийг бууруулсан байна. Кодак дижитал аппаратын зах зээлд нэвтрэх замаар энэ үйл явдалд хариу барьж байна. Тус компани ИйзиШээр нэрт дижитал аппаратын багцдаа таван өөр бүтээгдэхүүнийг санал болгосон байна. Эдгээр аппарат нь зургийг хуулахад амар болгосон төдийгүй бусад брэндтэй харьцуулахад цэнэгээ удаан хадгалдаг байв. Эдгээр онцлог нь дижитал аппарат хэрэглэгчдэд тулгардаг хоёр гол асуудлын шийдэл байв. ИйзиШээр аппаратууд 2001 оны дөрөв дүгээр сарын 23нд борлуулалтанд гарсан цагаасаа амжилт үзүүлж байв. Тус оны арван хоёр дугаар сард голлох 90 жижиглэнгийн худалдааны төвүүдийн дунд хийсэн судалгаагаар Кодак камер нь нийт жижиглэн худалдааны 50 хувийг эзлэн борлуулалтаараа тэргүүлж Olympus, Fuji, Sony брэндүүдийг ардаа орхисон байжээ. Энэхүү амжилт нь Кодакын дижитал аппаратын зах зээлд эзлэх хэмжээг өсгөж 14 хувьд хүргэсэн бөгөөд 25 хувийг эзэлж буй SONY гийн хамтаар зах зээлд тэргүүлэх болов. Кодак энэхүү амжилтандаа сэтгэл хангалуун байсан боловч нийт 13 тэр бум долларын борлуулалтын дөнгөж 500 сая долларыг дижитал аппаратнаас олсон байв. 2003 онд дижитал аппаратын зах зээл 12 сая нэгжид хүрнэ гэж хүлээж байсан боловч дундаж аппаратын үнэ 462-оос 270 доллар болж буурах төлөв ажиглагдаж байв. Иймээс, нийт орлого бага байх бөгөөд зах зээлийн зардалууд нь дижитал аппаратын зах зээлийн өрсөлдөөнөөс үүдэн их байх төлөвтэй байв. Үүний учир Кодак илүү үр ашигтай боломж хайж байна. Нэг боломж нь хэрэглэгчид гэртээ зургаа боловсруулж болох сайн чанарын хэвлэгч машины борлуулалтыг нэмэгдүүлэх. Нийт дижитал зургийн дөнгөж 15-20 хувь л хэвлэгддэг ч Кодак уг хэрэглээ нэмэгдэнэ гэдэгт найдаж байгаа юм. Учир нь энэ боломж нь ИйзиШээр аппаратын хувьд амархан зүйл аж. Энэ компанийн бас нэгэн боломж нь Ofoto.com буюу онлайнаар зураг шээрлэх болох хэвлэх үйлчилгээ юм. Энэ компани нь одоогоор хоёр сая гишүүнтэй бөгөөд Microsoft XP үйлдлийн системийг ашигладаг фото хэвлэлийн гурван үйлчилгээний нэг нь юм. Энэ хоёул дижитал аппаратнаас илүү ашиг санал болгож байгаа. Асуулт: 1. Зах зээлийн орчин дахь ямар хандлага Кодакыг дижитал зах зээлд ороход нөлөөлсөн бэ? 2. Яагаад ИйзиШээр аппарат амжилт үзүүлсэн бэ? 3. Зах зээлийн боломжуудийн алийг нь та Кодакт санал болгох вэ? Яагаад? 4. Та Кодакын олж хараагүй байж болох ямар зах зээлийн боломжийг тодорхойлж чадах вэ?

АРХИНЫ СУРТАЛЧИЛГААГААР ЗАЛУУС ХҮМҮҮЖНЭ

2008 оны 11-р сарын 13 Нийтэлсэн eeeeeeeeeeeeej
АРХИ ТАМХИНЫ СУРТАЛЧИЛГААГ ӨМӨӨРӨХ НЬ Дэлгэрэнгүй»
Өөрийгөө “Курадор” гэж нэрлэсэн нэгэн хакер картын дугаараа алдсан компаниудын нэр болон алдагдсан мянган мянган картын дугаарыг веб сайтан тавьсан гэж эх сурвалж мэдээлж байна.  Дэлгэрэнгүй»

англи монгол орчуулга хийгээд өгье

2008 оны 11-р сарын 03 Нийтэлсэн eeeeeeeeeeeeej
бас oriflame-iin baraag uneer ni ogoy, bi bonus tsugluuah gesen ym aa

MOHLIIN ODOR

2008 оны 06-р сарын 15 Нийтэлсэн eeeeeeeeeeeeej
Улаанбаатарыг ирэх сарын 8-нд сөнөнө гэжээ Дархадын бөө нар ийм зөгнөл гаргасан гэнэ. Тэдний хэлж байгаагаар Улаанбаатар хотод солир унах, эсвэл газар хөдлөлт болж хот тэр чигтээ сүйрэх ажээ. Энэ мэдээллийн дагуу зарим нэг эх сурвалж сөхөж үзлээ. Үнэхээр ч ингэж үзэх үндэслэл байгаа ажээ. Газар хөдлөлтийн хувьд арван жилийн давтамжтай байдаг. Өмнө нь 1988 онд, дараа нь 1997 онд Улаанбаатар хотод газар хөдөлж байсан бол энэ жил газар хөдлөх магадлал их байгаа аж. Харин солирын хувьд юу л бол? Ховдод солир унасан үгүйг ч илрүүлж чадахгүй байж энэ талаар таамаглал дэвшүүлэхэд арай л эрт байгаа болов уу? Харин зарим нэг эх сурвалжаас үзэхэд дэлхий 2012 он гэхэд сөнөх ажээ. Майяачуудын он тоолол 2012 дуусдаг. Оросын нэгэн сайтад 2020 оны дэлхийн сүйрлийн тухай ийнхүү өгүүлсэн байна. 2020 он хүртэл дор хаяж 12 томоохон сүйрэл болох ажээ. 2008 онд дэлхий дээр 800 метрийн диаметртэй солир унана. 2009 онд Нострадамусын зөгнөлийн дагуу Армаггедон тохиолдоно. 2010 онд дэлхийн нефтийн нөөц дуусч, байгалийн нөөцийн төлөөх дайн болно. Түүнчлэн дэлхий нарны тойрог замаас гарч хөлдөх процесс эхэлнэ. 2011 онд Майяачуудын календарын он тоолол дуусна. Маш том солиртой дэлхий мөргөлдөж сөнөнө. 2012 онд тав дахь нарны үе буюу Нарны аймаг бүхлээрээ өөр одны тойрогт орно. Энэ тохиолдолд дэлхий дээр амьд биет үлдэх магадлал 0,5 хувь гэнэ. 2013 онд Библид заасанчлан Их шүүлтийн өдөр. Төгсгөл болон эхлэлийн өдөр. Хүмүүсийн хувьд үхэл, харин бурхдын хувьд дахин амилалт. 2014 онд манай нарны системд агуу том тоосон үүл нэвтэрнэ. Энэ үүл замдаа буй бүх гаригийг арчиж хаяна. 2015 онд соёл иргэншил үгүй болно. 2016 онд цаг уурын дулаарлаас болж бүх мөс хайлж, дэлхийн ихэнх хэсэг усанд живнэ. Харин Монгол улс ганцаараа үлдэх болов уу? 2017 онд Иерархичийн онолын дагуу дэлхий сөнөнө. 2018 онд Нострадамусын хэлснээр цөмийн дайн болно. 2019 онд дэлхий солиртой мөргөлдөнө. 2020 онд Исаак Ньютоны хэлснээр дэлхий сүйрнэ гэж үзжээ.

HOHIROGCHTOI YRILTSAH

2008 оны 06-р сарын 14 Нийтэлсэн eeeeeeeeeeeeej
Хүчирхийлэл болон аваар ослын хохирогчдыг сурвалжлах нь хамгийн хэцүү даалгаварт тооцогддог. Зовж шаналж буй хүнээс ярилцлага авах нт их зориг зүрх шаарддаг.Ярих чадвараар хамгийн сайн сэтгүүлч хүртэл зовж шаналсан хүнтэй улаан нүүрээрээ тулсны дараа хэлэх үг олдохгүй болдог. Маш олон редакторууд ийм өгүүллийг хянахын тулд маш сэтгэл хөдөлж уншдаг. Шуурхай мэдээний сэтгүүлчийн зорилго нь цочролд орсон байж болох хохирогч болон гэрчээс аль болох их мэдээлэл цуглуулах юм. The dynamics of an Act Two/anniversary story are quite different. Эерэг талаас нь харах сурвалжлагч болон редакторууд тухайн мэдээллийг нэг долоо хоног эсвэл сар бэлтгэхээр төлөвлөж болно. Ингэснээр судлах, төлөвлөх илүү цагтай болох бөгөөд нэмэлт ярилцлага авч бичиж, эвлүүлэхэд илүү цаг зарцуулах боломжтой болно. Үүнтэй зэрэгцэн хүлээн авагчдын горьдлого ч илүү их байх юм. Мэдээ, материал нь баримтыг мэдээлэхээс илүү зүйл агуулсан байх ёстой. Энэ мэдээлэл нь уялдаа холбоотой байх ба эдгэрч сайжирч байгаа тухай мэдээллийг агуулсан байх. Уншигч, үзэгчид амьд үлдэгсэд сэтгэл зүйн, биеийн, санхүүгийн, түүнчлэн оюун санааны хувьд ямар байгааг мэдэхийг хүсдэг. Мөн бусад мэдээллээр учир шалтгаан, улс төр, бүтэлгүйтэл болон үндсэн шалтгааны талаар мэдээллэ. Гэмт хэргийн ойд зориулан гаргаж буй нийтлэлийн зорилго нь одоо хохирогчид, нийгэм ямар байна гэх асуултанд хариулж өнгөрсөнд болсон зовлон шаналал, гарз хохирлыг батлах бөгөөд Сайн хийсэн байвал эдгээр нийтлэл нь уран зохиолын адилаар хүмүүсийн нөхцөл байдлыг ойлгоход туслах бол муу хийсэн байвал бид долигоносон болно. Сэтгүүлч, редакторууд өөрсдөөрөө бахархахын тулд яаж хийх хэрэгтэй вэ? Үнэнийг эрэлхийлэх Хамгийн түрүүнд шийдэх асуудал бол ойн өгүүллийн даалгавар буюу зорилго юм. Сэтгүүлч, редакторуудад тулгардаг зангын нэг нь урьдчилан гаргасан төлөвлөгөөнд тохирох сонирхол татсан нийтлэл бүтээх юм. Урам зориг өгөх нийтлэлд уужим сэтгэлтэй өнгөрсөн явдлыг эргэж харалгүйгээр уйлж унжихаасаа өмнө амьдралаа хэвэнд нь хурдан, зоригтойгоор оруулж буй хохирогчийг онцлох явдал юм. Хөнгөн хуумгай тал нь эдгээр хатуу сэтгэлтэй хүмүүс маш их хохирол амссан ахиж хэзээ ч инээмсэглэж болохооргүй өрөвдөлтэй хүмүүс мэтээр дүрслэгддэгт байгаа юм. Бодит амьдрал нийтлэлтэй яг таг таарах нь ховор. Хохирогчдын цөөнхийн аюулгүй байдал нь шууд л өсөх хандлагатай байдаг. Гэвч ихэнх хохирогчид эсрэгээр нь ихэвчлэн сайн муу янз бүрийн өдрийг тэсвэрлэн гардаг байна. Уншигч үзэгчид бие сайжирна гэдэг нь хэзээ ч баталгаагүй байдаг гэдгийг ойлгосноор тусалдаг. Бидний хэн нь ч ярилцлага өгч буй хохирогчийн дотоод мэдрэхүйг мэдэхгүй юм. Холокаустын ослоос амьд үлдсэн Примо Леви зөрүүд занг үзүүлсэн ч тэрээр жинхэнэ амьдралдаа ямар ч болгоомжгүй юм. Зорилгонт нийтлэлд таарсан баримтыг оруулах бус аль болох үнэн зөв, бүрэн гүйцэт мэдээлэл өгөх аргыг олох юм. Хохирогчид өөрсдийн шарх болон гарз хохиролын талаар бүрэн гүйцэт хариулт өгөх нь ховор ч нийтлэг хэд хэдэн хариулт бий. Сэтгэл зүйч Эликабэт Кублэр-Росс хүмүүс эцэс төгсгөлгүй зовлон шаналалтай нүүр тулах үедээ үгүйсгэл, уур уцаар, тохиролцох, гуниг гутрал, хүлээн авалт гэх таван шатыг туулдаг гэж үзжээ. Түүний энэ тойм нь баримтанд үндэслэгдсэн юм. • Энэ жагсаалт нь сурвалжлагчдад өөрсдөө зовлон бэрхшээл амссан болон хайртай хүнээ алдсан хүмүүстэй ярилцахад тулгарч болох хариултыг мэдэх сайн арга юм. Үгүйсгэнэ- энэ бол ойр дотны хүнээ алдсан хүний мэдээг дуусгах гэж оролдож буй нилээд түгээмэл хэрэглэгддэг арга юм. Хүмүүс ерөнхийдөө хойшоо ухараад гараа хөдөлгөн “үгүй, үгүй” гэж хэлдэг. Энэ бол сэтгэл зүйн хүчтэй дайралтаас өөрийгөө хамгаалж буй тархины арга хэмээн гэмтлийн судлаачид тайлбарладаг байна. Эдгээр муу мэдээг нэг л удаа сонсох нь маш их уй гашуу авчирч хүмүүс шоконд орж эсвэл ухаан алдаж унадаг. Иймээс хүмүүс энэ мэдээллийг оюун бодолдоо бага хэмжээгээр оруулахыг хүсдэг. Сурвалжлагчид хүмүүс энэ мэдээллийг хүлээн авахад бэлэн болохоос өмнө юу болсон тухай цогц мэдээллийг хүлээн авснаар ямар аюул тохиолдохыг ойлгох хэрэгтэй. Ихэнх тохиолдолд тухайн хүн зүгээр л илүү зүйл ярих хүсэлгүй, чадваргүй болдог. Хэдэн жилийн дараа ч эдгээр хүмүүс гарз хохиролыг хүлээн авахын тулд тэмцэж байж болно. Найз нөхөд, гэр бүлийнхэн нь ижилхэн хоолой сонсч дуудлага хүлээн авахдаа тэр хүн байж магадгүй гэж бодсоор байдаг. Уур уцаар- Цагдаагынхан хохирогчийн гэр бүлийнхэнд золгүй явдлын тухай мэдээлэхдээ зарим хүмүүс хэл болон биеийн хувьд ууртай ярина гэсэн төсөөлөл хүлээлттэй байдаг. Цаг өнгөрөх тусам хохирогчид уур хилэнгээ жинхэнэ үйлдэл болгохоор оролддог. Би хэдэн жилийн өмнө Марк Класын ажлын өрөөнд очиход түүний алагдсан охинтойгоо адил хувь заяанаас хүүхдүүдийг хамгаалах ажилдаа хэтэрхий их уур уцаартай хандаж байгааг нь хараад их цочирдсон юм. Дэлхийн Худалдааны Төвийн ослоор нөхрүүдээ алдсан гурван эмэгтэйн тухай саяхан Vanity Fair сэтгүүлийн нийтлэлд Кристэн Брейтвейсер өөрийн уур хилэнгээ 9/11-ны халдлагын мөрдлөгө хэрхэн явагдаж байгааг хянах ажилд чиглүүлсэн тухай бичжээ. Хэлэлцээр- Эцэг эхчүүд хэрэв хулгайлагдсан хүүхэд нь эргэж ирвэл тэдний амьдралыг бурханд зориулна гэдэг бол хариултын сонгодог жишээ юм. Энэ динамик нь түүнчлэн өвчин мэдрэх чадварыг бий болгож буй үйл ажиллагааг хөөрөгдөж чадах бөгөөд хэлэлцээрийн цохилт гэдэг санаа нь болж өнгөрсөн зүйлийн учрыг хэлэлцэх шалтгааныг олохын тулд шаргуу ажиллах гэсэн үг юм. Гуниг гутрал- гуниг гутрал гэдэг нь эмнэлгийн шинжлэх ухааны нэр томъёо бөгөөд уйтгар гуниг гэдэгтэй ижил утгатай үг биш юм. Энэ нь одны ордны хариултыг дүрсэлдэг бөгөөд мухардал, цөхрөлийн хоорондох амиа хорлолтонд хүргэж болох мэдрэмж юм. Цөхрөлөөс болж зовж шаналж буй хүмүүс нь маш их ядарсан, юунд ч анхаарахаа больсон санагдаж болох ч анхаарахгүй байна гэж бодож будилах нь сурвалжлагчдын хувьд алдаа юм. Хүлээн зөвшөөрөх- Кублэр-Россын үзлээр хүлээн зөвшөөрөх нь эцсийн зорилго бөгөөд энэ нь хүмүүс хохирогчоос “хаалт”-д хүрсэн үү гэж асуухтай адил юм. Дүгнэлт нь гэвэл хамгийн уужим сэтгэлтэй, сайн хүмүүс хүлээн зөвшөөрөх болон хаалт гэдэг шилдэг нөхцөлийг эзэмших хүртлээ тэмцдэг байна. Энэ нь шашны бус гэгээнтэн Буд Велчтэй адил хүмүүсийн жишээн дээр яригдана. Түүний охин нь Оклахама хотод болсон дэлбэрэлтэнд өртөж амиа алдсан бөгөөд тэрээр Тимоти МакВейний үхлийн торгуулийн асуудлаар туслахаар ажиллахыг хүссэн МакВейний гэр бүлийнхэнтэй уулзаад байгаа юм. Аймшигтай гэмт хэрэгтэй нүүр тулж амьд үлдсэн хүн уучлан өршөөдөг бөгөөд бүх хохирогчоос ийм зүйлийг шаардах нь шудрага бус стандарт юм. Америкын хамгийн их эрэн сурвалжлагдаж буй гэмт хэргээс амьд үлдсэн Жон Волш хэзээ ч уучилахгүй байж болох ч энэ нь тэдний хувь нэмрийг бууруулдаггүй. Энэ товч дүгнэлтийн хэлж байгаачлан сурвалжлагч хүн энэ мэт бодлоо нууж буй оролдлого бүрээс зайлах аргыг мэддэг байх хэрэгтэй. Хохирогчид бидний ойлгож чадахаас илүү зовлон шаналалыг тэсч гарсан байдаг. Мөн тэд гэмт хэргийн золиосын талаарх нийгэмд орших сөрөг мэдрэмжинд өртөх ёстой болдог. Гэмт хэргийн хохирогчид амьд үлдэгсэд үү, эсвэл алдагсад уу? Тэд бидний хүндэтгэлийг хүлээдэг үү эсвэл бидэнд харамсал төрүүлдэг үү? Судалгаа хийх тухайн хэргийн алдааг өмнөх нийтлэлд оруулсан үед мэдээллийг баталгаажуулах, түүнчлэн танд байгаа цаг хугацааны адил их нэмэлт бэлтгэл хийх чухал байдаг. Энэ төрлийн нийтлэлийг бичихэд шаардагдах хамгийн наад захын стандартанд нийцэж буй эсэхийг шалга. Таны зорилго бол өнгө будаг, илэрхийлэл, нарийн өнгө аяс, гярхай байдлыг барьж авч хүрч ирэхээсээ өмнө нийтлэлийн гол суурийг мэдэхийг хүснэ. Та хүний нэрийг үсэглэж бичиж авч баталгаажуулна гээд хамгийн гашуун үеийг бусниулахыг хүсэхгүй л байх. • Цохон тэмдэглэх Тухайн хүний зовлон, алдагдлыг хүлээн зөвшөөрөх нь хүндэтгэж буй хэрэг юм. Ингэснээр мөн мэдрэмжээ илэрхийлэх аюулгүй орчныг бүрдүүлэх өнгө аясыг бүрдүүлэх. Мичиганы Сэтгүүл зүйн их сургуулийн Хохирогч болон Мэдээллийн хэрэгсэл хөтөлбөрийн сурвалжлах тухай хичээл дээр бид оюутнууддаа “Таны гарз хохиролд их харамсаж байна”, “Танд тохиолдсон явдалд харамсаж байна” гэж хэлэх нь үргэлж аюулгүй гэж хэлдэг. Энэ нь шалгарсан-бодит бодлоо илэрхийлэх нь үзэл бодлоо балартуулж хайхралгүй байснаас болж гомдоохоос илүү дээр. • Идэвхтэй сонсоход анхаарах ихэнх хохирогчид тэдэнд тохиолдсон явдлаа ярихыг хүсдэг. Тэдэнд энэ түүхээ өөрийнхөөрөө ярих боломж олгосон эсэхээ шалга. Хамгийн сайн түүх хэн нэгнийг байцааснаас илүү чимээгүй байдлаас урган гарч ирдэг. • Нулимс үзэхэд бэлэн байх Дээр хэлсэн зүйлийн ихэнх нь танд уйлахгүй байгаа хохирогч өдийг хүртэл зовж шаналж байж байдаг гэж анхааруулж байгаа ч баримтаас харахад ярилцлагын үеэр нүдэнд нь нулимс цийлэгнэж, чимээгүй уйлж эсвэл байж суухын аргагүй цурхирч уйлдаг. Бидний соёл ерөнхийдөө сэтгэл хөдлөлтэй зохицдоггүй. Бид гомдож цөхөрснөөс бус ямар нэг зүйлээс зугатснаас үүдсэн нулимстай тулгарна. Гэвч таны ажил бол тухайн хүнийг хэсэг хугацаанд мэдрэх амсхийх чөлөө өгч үүнийгээ буулгах юм. Түр хугацаагаар орхих нь үр дүнтэй ч гомдлоо шударгаар илэрхийлэх нь хүндэтгэл хүлээдэг. Нэг хайрцаг сальфетка, хүн бүрийн тоогоор савтай ус авч яваарай. • Амьд үлдэгсдийн гэмшлийг ойлгох хохирогчидтой ярилцахдаа анхаарах бас нэгэн зүйл бол “амьд үлдэгсдийн гэмшил” буюу өөрсдийн хянаж чадахаас илүү гарсан зүйлд буруутдаг талаар туршлагатай байх явдал юм. “Эд бүгдээрээ миний буруу байсан”, “Хэрвээ тэгсэн бол…”. Ялангуяа иргэний болон эрүүгийн шүүх ажиллагаанд холбогдсон бол хохирогчид үнэн хэрэгтээ буруутай мэт сэтгэгдлийн уншигч үзэгчдэд төрүүлэхгүй байх тал дээр сэтгүүлчид болгоомжтой хандах ёстой. • Хүний биед хүрэх тухай дахин бодох хэн нэгэн хүн илэрхий зовж шаналж байхыш хараад ихэвчлэн бид тэврэх, хамгийн наанадаж гар барихыг хүсдэг. Хэдий ийм ч зарим үед мэргэжлийн хүн болон найз нөхдийн харилцааны хил заагыг давахгүй байх нь дээр байх үе бий. Ерөнхийдөө бэлгийн хүчирхийллийн хохирогчид ерөнхийдөө хувийн орон зайнд нь халдахыг таашаадаггүй. Хэдийгээр та “Би таныг тэвэрч болох уу” гэж асуусан ч энэ үед тэд дургүй байсан ч үгүй гэж хэлэх хэцүү байдаг. Хэдэн жилийн дараа ч арилаагүй биеийн гэмтлээс болоод шаналж байж болно. Та биеийн хөдөлгөөн, нүүрний хувирлаараа үг ярианы бус дэмжлэг үзүүлж болох ч хүрэх, ялангуяа эсрэг хүйсний хүн бол энэ нь тааламжтай бус байх болно. • “Хэзээ” гэж асуух Үндсэн баримтыг асуухдаа “тийм” эсвэл “үгүй” гэхээс өөр хариулт авахгүй байх эрсдэлтэй. “Хэзээ” гэх “та хэзээ өөрийгөө аюулд орсон гэдгээ мэдсэн бэ” гэх асуулт нь болсон явдлынхаа тухай ярихад өдөөдөг. “Хэзээ” гэх асуулт нь сэтгэл хөдөлсний улмаас хэлэх үггүй болоход сайн сонголт юм. • Дахин уншуулах талаар бод Нарийн нямбай ажиллахын төлөө иш татахын тулд дахин унших хэрэггүй гэж үздэгсэтгүүл зүйн онолчид, редактор, сэтгүүлчдийн дунд энэ зөвөлгөө нь ихэд маргаантай байдаг. Бид мэдээллийнхээ гол эзэнд бүхэл нийтлэлээ цацагдахаас нь өмнө уншуулдаг олон сэтгүүлч байдаг тухай хараахан нээгээгүй байна. Нийтлэлийн талаар тодорхой ойлголттойгоор санал бодлоо солилцсон нь гол шийдвэр болох эсэх нь сэтгүүлч, редакторуудын дундах шийдэгдээгүй асуудал юм. Гэвч нилээд сэтгүүлч эх сурвалжаас нь авсан баталгаатай хувийн болон нарийн мэдээлэл агуулдаг, ямар ч алдаатай, сэтгэл өвтгөсөн зүйл санамсаргүй байдлаар нийтлэлд ордоггүй гэж ярьдаг.

FOOD LION nii hereg

2008 оны 06-р сарын 14 Нийтэлсэн eeeeeeeeeeeeej
10. Сэтгүүлчдийг далд баг ашиглах мөн хууль зөрчихөд хүргэдэг маш чухал сэдэв гэж бий юу? Сэтгүүлч мэдээллийг олж авахын тулд хамгийн холдоо яг хир явж болох вэ? 1999.12.7 АНУ-ын давж заалдах шатны шүүхийн хувьд сэтгүүлчид бага хэмжээгээр худал ярьж болох ч өдөр бүр хууль зөрчиж болохгүй. ABC телевиз болон Хоолны Мангас (Food Lion) хүнсний дэлгүүрийн хоорондох заргын шүүх хуралдаан болж байна. 1992 онд ABC телевизийн хоёр сэтгүүлч худал ажлын намтар ашиглан тус их дэлгүүрт ажилтанаар орсон байна. Хоёр сурвалжлагч нууц камер ашиглан тус дэлгүүрийн ажилтад хуучин мах зарж буй тухай бичлэг хийжээ. ABC энэ тухай нэвтрүүлгийн эфирээр цацаж сэтгүүл зүйн шагнал хүртсэн байна. Food Lion ABC болон түүний ажилчдыг өөрсдийгөө буруугаар танилцуулан Food Lion –д ажилд орсон гэх шалтгаанаар луйвар хийсэн гэж буруутгасан байна. Мөн ажил олгогчдоо үнэнч байх үүргээ зөрчсөн, компанийн өмчил халдсан гэж буруутгажээ. Food Lion бусад үл зөвшөөрөгдөх мэдээ, материаллын хохирогчид шиг гүтгэсэн гэдэг уламжлалт зүйлээр гомдол мэдүүлээгүй юм. Гүтгэлэгийн талаарх зарга нь мэдээний гол утгыг шүүмжилдэг бөгөөд нэмэлт өөрчлөлтөөр хамгаалагдсан байдаг. () иймээс гүтгүүллээ хэмээн заргалдаж байгаа хүн тухайн мэдээллийн агуулга худал болохыг батлах хэрэгтэй болдог бөгөөд бодлогогүй, үл тоомсорлон тухайн мэдээллийг цацсан хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ч мөн худал гэдгийг батлах ёстой болдог аж. Харамсалтай нь ABC-ын нэвтрүүлэг нилээд тодорхой байсан учир Food Lion гүтгэлгийн талаарх Анхдугаар өөрчлөлтөнд хамрагдна гэж зүтгэх нь үнэмшилгүй байлаа. Иймээс мэдээллийн агуулгаруу довтолсноос илүү тухайн мэдээллийг олж авсан аргынх нь эсрэг Food Lion довтолсон юм. Нэгэн шүүгч ABC болон сэтгүүлчид залилан мэхэлсэн, үнэнч байдлыг эвдсэн гэж үзэн Food Lion-д 1.402 долларыг шүүхийн зардалд, 5.5 сая долларыг залилан мэхэлсэн явдлын улмаас учирсан хохиролд олгуулахаар шийдвэрлэжээ. Food Lion мөн борлуулалтаа алдсан, бүтээгдэхүүнээс олох байсан ашгаа алдсан, дэлгүүрийн нэр хүндэд хохирол учруулсан хэмээн нэр хүндэд халдснаас учирсан хохиролын мөнгө нэхэмжилжээ. Уг нэр хүнд унасантай холбоотой заргыг хүлээж авалгүй 5.5 сая доллар 315 мянган доллар болж буурсан байна. ABC Анхдугаар нэмэлт өөрчлөлт нь ABC-ийн эсрэг Food Lion-ны бүх гомдол, заргаас хамгаалагдах ёстой гэж үзсэн бол Food Lion нэр хүндэд учирсан хохирлоо төлүүлэх эрхтэй хэмээн маргаж байсан юм. 10 дугаар сард нэр томъёоны шүүх FOOD LION сэтгүүлчдийн (гуйвуулах явдал) нууцаар хийсэн үйл ажиллагаанаас болж хохирол учирсан гэдгийг баталж чадаагүй учир залилан мэхэлсэн гэх хэргийн шийтгэлийг хүчингүй болгожээ. Гэсэн хэдий ч давж заалдах шүүхээс сэтгүүлчид нэг ажил олгогчийг (Food Lion) хорлохыг хүссэн ажил олгогч (ABC) -д ажиллаж байсан болохыг мэдснээр үнэнч байх зарчмыг зөрчсөнд ногдуулах шийтгэл оногдуулсан юм. Хамгийн чухал нь шүүх мэдээлэл цуглуулах үйл ажиллагааны чухалаас шалтгаалан Food Lion бүх зарга Анхдугаар Нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хамгаалагдах ёстой гэсэн ABC-ийн гомдлыг хүлээн аваагүй юм. АНУ-ыэ дээд шүүх хэвлэл, мэдээллийн хэрэгслийн гишүүд мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа цаашид явуулахдаа ерөнхий тохирох хуулиудыг сахих шаардлагатай болохыг аль эрт тогтоож байжээ. Жишээлбэл сэтгүүлч мэдээлэгчийн нэрийг нийтлэхгүй гэж амласныхаа дараа мэдээлэгчийн нэрийг мэдээнд оруулж болохгүй үр дүнд нь мэдээлэгч ажлаа алдана. Иймээс давж заалдах шатны шүүх Food Lion-д үнэнч байх явдлыг зөрчин нийтээр дагаж мөрддөг хуулийг зөрчсөн хэмээн ABC-ын эсрэг гомдол гаргах эрхтэй хэмээн мэдэгджээ. Гэсэн хэдий ч шүүгч Пол Ниймерийн санал зөрөлдөөнтэй үзэл бодол нь сонирхолтой санаа гаргаж тавьсан юм. Тэрээр хэвлэл, мэдээллийн мэдээллийг сэнсацчлах хандлага болон байж болох “ABC-ын ажилтад FOOD LION-ны ажилчдыг хоол хүнстэй холбоотой асуудал үүсэх энэ тухай ярьж хэлэхэд хүргэх өгөөш хаясан байсан ”гэх санаа дэвшүүлсэн байна. Энэ нь Тухайлбал зарим нэг сэтгүүлчид хүнсний хугацааг нь дууссаныг харсан хирнээ үүнийг хаяхын оронд бичлэгийн багийн гишүүндээ зарсан. Түүнчлэн бас нэгэн сэтгүүлч бохир махыг цэвэрлэхийн оронд зургийг нь авсан. Ийм хандлага тухайлбал сэтгүүлчид үүнийг муутгаж харуулахыг хичээгээгүй бол нь FOOD LION бодит байдалдаа хир тааруу байсныг тодорхойлохыг илүү төвөгтэй болгож байгаа юм. Шүүгч Ниймерийн энэхүү зөрөлдөөнт үзэл нь асуудал гаргасан болон сэтгэл сэргээсэн аль аль нь юм. Мэдээллийн хэрэгсэл сайн санаатай, нийгэм дэх үнэнийг эрэлхийлэх хүч болдог гэх хоосон үзэгдэлийг эргүүлэн тавьдаг учраас асуудал гаргасан юм. Мөн ижил шалтгааны улмаас энэ нь сэтгэл сэргээсэн юм. Мөн энэ шүүх ийм хэмжээний хохирлыг хайнга тоомжиргүй байдлын стандартад хүрэлгүйгээр цуглуулах боломжгүй учир (Food Lion-ны хийж чадахгүй) Food Lion-ны нэр хүндэд хохирол учруулсан гэх гомдлыг хүлээн аваагүй байна. Шүүх эерэг бус мэдээллийн улмаас нэр хүндэд хохирол учруулж байлаа ч хэвлэл, мэдээллийн хэрэгсэл олон нийтэд мэдээлэл хүргэх нь чухал гэж үзсэн байна. Ингэж үзсэн учир шүүгчийн ажил олгогчдоо үнэнч байх үүргээ зөрчсөн хэмээн нэрлэсний дагуу уг явдлын хохиролд Food Lion 2 доллартай үлдсэн байна. Мэдээ үргэлж үнэн эсвэл сэтгүүлчдийн шудрага байдлын тухай байдаггүй. Заримдаа мөнгөний тухай ч байдаг. Мөнгөтэй байх нь рейтинг өндөртэй байхыг шаарддаг, телевизийн мэдээ нь өндөр рейтингтэй болохын тулд шуугиантай мэдээлэл цацдагаараа зартай билээ. Энэ бол Food Lion-ны хэргийг ийм хүнд байдалд авчирсан сенсациас үүдсэн айдас юм. Хэрэв бид ABC-ын дэлгэж тавьсан зүйл 100 хувь үнэн байсан гэдэгт итгэлтэй байвал сэтгүүлчид мэдээ материал цуглуулж байх үедээ өөрсдийгөө буруугаар танилцуулсан ч хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд шүүхийн заргаас хамгаалагдах ёстой гэж хэлэн нилээн амар болно. Гэвч бид мэдээллийн хэрэгсэлд итгэхгүй, үүнээс айж байгаа тохиолдолд Food Lion-ын ажилчид үйлдвэрлэлийн явцны стандартаас бус ердөө л сэтгүүлчдийн далд ажиллагааны нөлөөгөөр муудсан зүйлийг хийсэн ч байж магадгүй, иймээс Анхдагч өөрчлөлтийн дэмжлэг буурах юм.

huuhedtei yriltshadaa yund anhaarah we

2008 оны 06-р сарын 14 Нийтэлсэн eeeeeeeeeeeeej
9. Сурвалжлагчийн хувиар өсвөр насны хүүхэд эсвэл ухаан муутай хүнтэй ярилцлага хийх үед та үүний уршиг балагыг тайлбарлах шаардлагатай болдог уу? Залуу хүмүүс дэлхий ертөнцийг хэрхэн харж байгааг ойлгохын тулд бид тэдний юу гэж хэлэхийг сонсох ёстой гэж шаарддаг. Зөвхөн насанд хүрэгчид л мэдээний хүндтэй үзэгчид биш юм. Гэвч залуу хүмүүстэй ярилцлага хийх нь сэтгүүлчдийн өмнө тулгарч буй хүч сорьсон зүйл болоод байна. Ялангуяа яаралтай мэдээлэл бэлтгэж байх нөхцөлд өсвөр үеийнхэн тэдний хэлж буй зүйл тэдэнд болон бусдад ямар хор уршигтай талаар ойлгох чадваргүй байдаг. Сэтгүүлчид өсвөр үеийнхэнтэй шууд ярилцлага хийж байхдаа маш анхааралтай байх хэрэгтэй. Учир нь ийм шууд ярилцлагын хянаж, засах боломжгүй. өсвөр насныханд насанд хүрэгчдээс илүү хувийн хамгаалалт хэрэгтэй. Сэтгүүлчид “үнэнийг эрж түүнийш аль болох бүтнээр нь мэдээлэх” гэсэн сэтгүүлчийн үүрэг болон мэдээллээс үүдэн өсвөр насны хүүхдэд ирж болох гэм хорыг багасгах хоёрыг дэнсэлж үзэх ёстой. Хүүхдээс яриа авч байх үедээ сэтгүүлч дараах зүйлсийг авч үзсэн байх хэрэгтэй: Сэтгүүлчийн зорилго ба мэдээллийн чанар Энэ хүүхэдтэй ярилцаж буй миний сэтгүүлчийн хувийн зорилго юу вэ? Энэ хүн ямар талаараа харагдах вэ? Энэ хүн үзэгч сонсогч энэ ярилцлагыг хэрхэн хүлээн авах талаар ямар ойлголттой байна вэ? Энэ хүүхэд хир боловсорсон байна вэ? Та энэ хүүхдийн ярьж байгаа зүйл үнэн гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ? Энэ хүн өөрийн ярьж буй зүйлээс гарч болох үр дүнг ухамсарлаж байна уу? Ярилцлага өгөхдөө энэ хүн хир баримттай ярьж байна вэ? Энэ хүн ярьж буй зүйлийнхээ хэдэн хувийг өөрөө харж үзэж сонссон (үйл явдалд оролцсон) байна вэ? Тэд мэдэж буй зүйлээ бүтнээр нь ярьж чадахуйц байна уу (санаа бодлоо бүрэн гүйцэт илэрхийлэх) Эн явдал мэдээллийг мэдэх өөр хүмүүс тухайлбал насанд хүрэгчид байна уу Хүүхдийн ярьж буй зүйлийг та хэрхэн баримтаар нотолж чадах вэ Та өөрийгөө энэ хүүхдэд хир зэрэг ойлгуулж чадсан бэ Тэд сэтгүүлч, сурвалжлагч хүнтэй ярьж байгаа гэдгээ мэдэж байгаа юу? Аюулыг бууруулах Та ярилцлага болон зургийг нь нэвтрүүлж буй мэдээлэлдээ оруулаагүй байлаа ч энэ хүүхдээс асуулт асууж эсвэл зургыг нь авснаараа энэ хүүхдэд ямар аюул тарьж болох вэ? Хэрвээ та энэ хүүхдийн эцэг эх нь байсан бол үүнд хэрхэн хандах вэ? Та хүүхэдтэй ярилцах шийдвэр гаргахдаа эцэг эх болон асран хамгаалагчийг нь хэрхэн хамруулсан бэ? Хүүхдийг мэдээнд оруулахын тулд эцэг эхээс авах зөвшөөрлийг авахын тулд юу хийсэн бэ? Ярилцлага хийх явцад эцэг эхийг байлцуулах боломжтой юу? Эцэг эхчүүд ямар учраас хүүхдээ ярилцлага өгүүлэхийг зөвшөөрсөн бэ? Ямар нэгэн хуулийн асуудлыг авч үзэх шаардлага байна уу тухайлбал танай улсын хариуцлага хүлээх чадвартай хүний насны тогтоосон хэмжээ гм Хэрэв та эцэг эхийн зөвшөөрөл шаардлагагүй гэж үзвэл хамгийн наад зах нь хүүхдэд ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд эцэг эх нь холбоо барьж болох нэрийн хуудсаа өг. Сонголт нээж олох Хүүхдийг камерын өмнө гаргахаас өөр ямар сонголт ашиглаж болох вэ Энэ хүний мэдээллээс гарч болох үр дүн нь юу вэ, урт хугацааны юу богино хугацааных уу Насанд хүрээгүй хүүхдээс мэдээлэл авах талаар танай байгууллагын баримталдаг зарчим, дүрэм юу вэ? Хэрэв тухайн хүүхэд гэмт хэргийн хохирогч бус харин сэжиглэгдэгч бол энэ дүрэм өөрчлөгдөх үү? Хүүхдийг хамруулж болох шууд хөтөлбөрийн талаар ямар протоколыг танай мэдээний өрөөнд мөрддөг вэ Та хүүхдийг мэдээнд оруулах болсноо мэдээний албаныхан, үзэгч, хүүхдийн эцэг эхэд хэрхэн зөвтгөх вэ? Хүүхэдтэй ярилцлага хийх алтан дүрэм Бусдын хүүхдийг өөрийнхөө хүүхэд гэж бод (“Хүүхэд, гэр бүл, нийгмийн асуудлууд семинар”-ын оролцогчийн үг, 1998 он Poynter Институт )

arisnii uzel gej

2008 оны 06-р сарын 14 Нийтэлсэн eeeeeeeeeeeeej
B. ENkhriishagai Дэлгэрэнгүй»

sonirholtoi hulgai

2008 оны 06-р сарын 14 Нийтэлсэн eeeeeeeeeeeeej
Хавсралт Сэтгүүлчийн ёс зүйн гэмт хэргийн зарим суурь асуудлын тоймыг оруулав. Үүнд: 1. Бид юуг сониныхоо нүүрэнд тавьсан нь дээр вэ? Бид уншигч, үзэгчдэд тэдний шаардсан зүйлсийг өгдөг үү эсвэл тэд бидний өгсөн зүйлээр л хооллодог уу? Нэгэн алдартай хүн дэлгүүрээс хулгай хийсэн хэргийн мэдээлэл эхний нүүрэнд хэвлэгдэх ач холбогдолтой гэж үү? Хулгай зэрэг гэмт хэрэг ихээр гарч байхад (алдартан оролцсноос бусад) юуны учир мэдээллийнхний анхаарлыг гэмт хэргийн гажиг татдаг юм бэ? Жүжигчийн Винона Рийдэр нийгэмд тустай 480 цагийн ажил хийж байна. Энэ бол түүнийг 6 мянган ам. Доллартай тэнцэх эд бараа хулгайлсан хэмээн буруутгаж өнгөрсөн онд оноосон ялын хэсэг юм. Тэрээр нэр алдартай учир энэ хэрэг хэвлэлийнхний анхаарлыг ихээр татаж байна. Гэтэл тэр бол өдөрт нэг сая ам доллараар үнэлэгдэх бараа хулгайлж, хохирол учруулдаг урт гартнуудын ердөө л нэг нь юм. Сурвалжлагч Луйс Валбуэн дэлгэрэнгүйг хүргэнэ. АНУ-ын дэлгүүрүүд өдөр бүр дунджаар 25 сая долларыг хулгайд алддаг байна. Өнөөдрийнхтэй адил улсын эдийн засаг сул байхад энэ асуудал илүү хүнд боллоо. Ажилгүйчүүд авахыг хүссэн эсвэл хэрэгтэй зүйлээ худалдаж биш харин хулгайлж авах хандлагатай байдаг аж. Гэсэн хэдий олон хулгайчид хөгжилдөх гэж эсвэл сэтгэл санааны асуудлаас шалтгаалан хулгай хийдэг байна. Жишээлбэл Винона Рийдэр сая сая доллар олдог, юуг ч асуудалгүй худалдаад авч чадах байсан ч Калифорнийн Бэвэрли Хиллс дэхь хувцасны дэлгүүрээс хулгай хийсэн. Шинжээчид сэтгэлийн хөдөлгөөнөөсөө үүдэн хулгай хийдэг хүмүүсийг бусад хар тамхины нөлөөлөлд орсон болон мөрийтэй тоглогч зэрэг ноцтой зан араншинтай, аюултай хүмүүстэй харьцуулж үзсэн байна. Эдгээр баривчлагдсан хулгайчдын талаас илүү нь 25-аас доош насныхан байжээ.Эдгээр хүмүүсийн ихэнх нь дэлгүүрт хулгай хийх зорилготой ордоггүй аж. Гэнэтийн шахалтаар тэд ийм зүйл хийдэг юм байна. Ухаалаг багаж хэрэгслийн ачаар улам бүр нэмэгдэж буй хулгайчдыг зогсоох боломжтой боллоо. Хяналтын камерууд нь нэг газраас дэлгүүрийн олон хэсгийг хянаж болдог. Мөнгөөр худалдаж аваагүй зүйлийг дэлгүүрээс явч гарахыг электрон цоож мэдэрч дуу чимээ гаргадаг. Зарим электрон төлбөрийн бүртгэл нь ямар нэг зүйлийг бага үнээр авахын тулд үнийн шошгийг солих зэрэг залилах хэргийн нилээд олон хэлбэрийг илрүүлэхээр програмчлагдсан байдаг. Хатагтай Рийдэрийн эсрэг хамгийн том нотлох баримт нь түүнийг хувцас солих өрөөнөөс гарч ирэх бүрт томорсоор байсан торыг харуулсан хяналтын камерын бичлэг юм. Хатагтай Рийдэрийг Калифорнийн эрүүгийн гэмт хэргийн дүрмийн дагуу их хэмжээний хулгайн хэргээр баривчилжээ. Эрүүгийн гэмт хэрэг нь нэг жилээс илүү хугацаанд хорих шийтгэл оноодог ноцтой гэмт хэрэг юм.Хатагтай Рийдэр 3 жил хүртэлх хугацаагаар ч хоригдож болох байж. Харин үүний оронд түүнд 3 жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Тэнсэн харгалзах гэдэг үг нь латины “пробээр” буюу батлах гэдэг үгнээс гаралтай аж. Тэнсэн харгалзах ял нь тухайн хүн харагдахуйц ойр зайнд байх, үнэлүүлж байх хэсэг хугацааг хэлнэ. Тэнсэн харгалзах ял болон нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх дээр нэмэн хатагтай Рийдэр 25 мянган долларын торгууль төлж, хар тамхи болон сэтгэл зүйн зөвлөгөө авах ёстой болжээ.

shine torliin gemt hereg

2008 оны 06-р сарын 14 Нийтэлсэн eeeeeeeeeeeeej
ta nar huulj awch hereglej bolno shuu Дэлгэрэнгүй»

diplomnii ajliin material shuu

2008 оны 06-р сарын 14 Нийтэлсэн eeeeeeeeeeeeej
Оршил Монголын сэтгүүл зүйд хариуцлагатай эрх чөлөө бус, туйлын, бүрэн эрх чөлөө ноёрхож, өдрөөс өдөрт цэцэглэсээр дээд цэгтээ хүрчээ хэмээн сэтгүүл зүй судлаач, доктор /Sc.D/, профессор М. Зулькафиль МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД бүтээлдээ дүгнэсэнбөгөөд “Мэдээллийг эзэгнэгч нь дэлхийг эзэгнэгч болно” хэмээх мэргэн үгийг иш татаж сэтгүүл зүйн нөлөөллийн асуудлыг товч, тодорхой авч үзжээ. Түүнчлэн XIV Далай лам 1999 онд бичсэн "Шинэ мянганы ёс зүй" гэдэг алдарт номондоо мэдээллийн хэрэгсэлийн олон нийтийн санаа сэтгэлд үзүүлдэг нөлөө, түүний эерэг, сөрөг талын тухай өөрийн бодлоо илэрхийлжээ. "Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг зохицуулж байх шаардлагатай нь гарцаагүй. Мэдээллийн хэрэгслүүд нийгүүлсэнгүй үзэл, энэрэнгүй байх зарчмыг байнга дэлгэрүүлнэ гэж найдвал бид хэтэрхий ихийг горьдсон болох нь мэдээж. Мэдээллийн байгууллагууд хүний дотоод мөн чанарын зөвхөн сөрөг тал дээр нь анхаарлаа төвлөрүүлээд байвал бид хүчирхийлэл бол хүний язгуур мөн чанар юм байна гэдэгт итгэдэг болно. Гэтэл энэ бол алдаа. Хүчирхийлэл бол чухалчлаад байхаар мэдээ биш. Дэлхийд сайн зүйлийг олон зуун саяар хийж байдаг тул тэдгээрийг мэдээ болгодоггүй юм. Харин яг энэ үеэр цөөн тооны муу зүйлийг хийж байхад тэдгээрийг мэдээ болгодог. Мэдээллийн байгууллагууд энэ хялбар зүйлийг олж харан зөв мэдээлэхэд тэдгээрийн ёс зүйн хариуцлага оршино" гэж Далай багш айлдсан байна. Барууны орнуудад, ялангуяа АНУ-ын мэдээллийн хэрэгслүүдийн хэрэглэгчдээ өөртөө татах гол арга бол бүхий л юмны муу муухай, хар саарал, далд байгаа талыг нь олж мэдээлэх явдал юм. Жишээ нь сэтгүүл зүйн ёс зүйч Льюис Алвин Дэй "Гэмт хэрэг, хүчирхийлэл болон хүний эмгэнэлт явдал бол сурвалжлагчийн зарж иддэг хөрөнгийн чухал хэсэг мөн" гэсэн байдаг. Иймээс ялангуяа Америкийн мэдээллийн хэрэгслүүдийг нийгмийн ёс зүйд харшилсан зан байдлыг хөхүүлэн дэлгэрүүлж байна гэж ихээхэн буруушаадгийг гайхах зүйлгүй юм. Бид үнэхээр ОНМХ-ээр цацагдаж байгаа хар муу мэдээллийг сорчилж хүлээн авдаг юмуу эсвэл мэдээлэл үнэхээр муу зүйлийн тухай байна уу? Гэмт хэргийн мэдээлэл үнэхээр хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, даган дуурайх эрмэлзэл тархинд суулгадаг гэж үү? Гэмт хэргийн мэдээллийг иргэдийг муу зүйлээс сэрэмжлүүлэх зорилгоор түгээдэг үү эсвэл тэднийг айлгахыг зорьдог уу? Энэ олон асуултанд хариулт авахын тулд монголын хэвлэлийн гэмт хэргийн мэдээллийг сөхье. Сэдвийг судлах болсон шалтгаан Гэмт хэрэгт холбогдсон бага насны хүүхдийн овог нэр, сургуулийн хаягыг нэр заан сонинд нийтэлснээс дунд сургуулиа орхин өнөөдөр ажил мэргэжилгүй, амьдралын баталгаагүй болсон бодит хүнийг мэдэх учир гэмт хэргийн мэдээллийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, сэтгүүлчид гэмт хэргийн мэдээллийг хэрхэн дамжуулдаг болохыг судлахыг хүссэн юм. Хүүхдэд тавих эцэг эх, сургуулийн хараа хяналт суларснаар бага насны хүүхэд, дунд сургуулийн сурагчид гэмт хэрэгт холбогдох нь эрс ихэссэн билээ. Статистик тоо баримтаас харвал 1999, 2000, 2001 онуудад 17 хүртэлх насны хүүхэд оролцсон гэмт хэрэг 1 570, 1 466, 1 678 гарч байсан бол энэ тоо өнөөдөр 5000-д хүрээд байна. Судалгааны ажлын зорилго Монголын сэтгүүлчид гэмт хэргийн мэдээллийг түгээхдээ ард иргэдэд сэрэмжлүүлэг болгож чадаж байна уу эсвэл тэдэнд айдас төрүүлэх, даган дууриах далд мессеж илгээж байна уу гэдгийг тодорхойлох. Судалгааны ажлын шинэлэг тал Уг судалгааны ажлаар монголын шар хэвлэлийн гэмт хэргийн мэдээллийг дамжуулах онцлогоор нь ангилж, улам бүр уусан нэгдэж буй бичлэгийн төрөл зүйлийг зааглах оролдлого хийснээрээ шинэлэг юм. Судалгааны ажлын практик ач холбогдол Судалгааны хэрэглэгдэхүүн болсон сонины эрхлэн гаргагчидад өөрийн алдаа дутагдал, бусад ижил төрлийн сонины хаана явааг болон гэмт хэргийн мэдээллийг тусгаж ирсэн замаа засах боломж өгөхөөрөө энэхүү ажил ач холбогдолтой болно. Судалгааны ажлын хамрах хүрээ, эх хэрэглэгдэхүүн Судалгааны ажлыг www.banjig.net веб хуудаст“Гэмт хэргийн мэдээ” буланд 2005, 2006, 2007, 2008 оны гуравдугаар сар хүртэл монголын тогтмол хэвлэлд нийтлэгдсэн гэмт хэргийн шинжтэй нийтлэлээс сонгогдон байрлуулсан 400 мэдээ, материалд тулгуурлан хийлээ. Мөн “зохиомол хэрэг” буюу баримтанд тулгуурлан зохиогч нэмж дэлгэрүүлэн бичсэн гэмт хэргийн нийтлэлийн онцлогыг тодруулах зорилгоор 7-10 хоног тутмын нийгэм улс төрийн чөлөөт хэвлэл “Хувийн мөрдөгч”, “Зиндаа”, “Хүмүүс”, “Монголын нэг өдөр” ,“Өнөөгийн төрх”, “Ноцтой мэдээ”, “Элдэв явдал”, “Болсон явдал” сонинуудад түүвэр судалгаа хийсэн болно. Сэдвийн судлагдсан байдал Гэмт хэргийн мэдээллийг тогтмол хэвлэлээр тусгах асуудал манайд зөвхөн сэтгүүлчийн ёс зүйн хүрээнд “гэмт хэрэг, хүчирхийлэл садар самууныг сурталчлахгүй” хэмээн оруулан жишээ авч тайлбарлан энэ төрлийн ном, сурах бичигт оруулсан байдаг. Гэмт хэргийн тухай сэдэв нь садар самууны тухай мэдээлэлтэй үргэлж хавсарсан байдлаар судлагдаж иржээ. Мелвин Менчерийн “Сэтгүүл зүйн онолын үндэс” номонд гэмт хэргийн сурвалжлага, осол гэмтлийн тухай, баривчилгаа, дээрэм, хулгайн хэргийн талаар хэрхэн мэдээлэх тухай дэлгэрэнгүй өгүүлсэн нь практик ач холбогдолтой болсон байна. Мөн сэтгүүл зүй судлаач, доктор Зулькафиль “Сэтгүүлчийн ёс зүйн алдаа”, Судалгааны ажлын онол арга зүйн үндэс Судалгааны онол арга зүйн үндэс нь сэтгүүл зүйн түүх, онол практик, арга зүйн тулгуур материал болон нийгмийн сэтгэл зүйн салбарын эрдэмтдийн ном зохиол байв. Мөн сүүлийн үед хийгдсэн төрийн бус байгууллагуудын судалгаа их чухал үндэслэл болсон юм. Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ сэтгүүл зүйн судлалд өргөн хэрэглэгддэг дараах аргуудыг ашигласан болно. Үүнд: - Түүвэрлэн сонголт хийж задлан шинжлэх /контент анализ/ арга. Судалгааны хугацаанд гарсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийт нийтлэлд задлан шинжилгээ хийх боломжгүй учраас тухайн мэдээллийн хэрэгслийн гэмт хэргийн мэдээллийн онцлогийг харуулж чадахуйц гол материалуудыг сонгож дүн шинжилгээ хийсэн болно. - Задлан шинжилгээг нэгтгэн дүгнэх /анализ- синтез/ арга. Судалгааны эх сурвалж болгон сонгож авсан материал баримтуудыг задлан шинжилж, нэгтгэн дүгнэх замаар үнэлэлт, дүгнэлт өгсөн юм. - Ерөнхийгөөс нэгж, нэгжээс ерөнхий рүү шилжих /индукци, дедукци/ арга Хэд хэдэн хэвлэлийн гэмт хэргийн мэдээлэл дэх нийтлэг шинж болон зөвхөн тухайн мэдээллийн хэрэгсэлд байдаг өвөрмөц шинж чанарыг гарган, дэвшүүлсэн санаагаа батлах зорилгоор нэгжээс ерөнхий рүү, эсвэл ерөнхий баримтаас нэгж рүү дүн шинжилгээ хийсэн юм. - Утгын задлан шинжилгээний /семантик/арга. Хэвлэлийн гэмт хэргийн мэдээллийн агуулга, эх бичвэр найруулга зүйг горилогч семантикын аргаар судалсан болно. Судалгааны ажлын бүтэц Дэвшүүлсэн зорилго, судалгааны баримт материалын шинж чанартай уялдан судалгааны ажлын оршил, үндсэн хоёр бүлэг, дөрвөн дэд бүлэг, дүгнэлт ном зүйгээс бүрдэнэ.

gemt hergiin medeelel taniig strestuuleh uy garch bsan uu

2008 оны 05-р сарын 23 Нийтэлсэн eeeeeeeeeeeeej
болсон явдал Дэлгэрэнгүй»